Маргааш чуулган хуралдаж, гишүүд тангарагаа өргөнө

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд ялалт байгуулсан  нэр дэвшигчид  өнөөдөр (2020.06.29) Төрийн ордны Их танхимд Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэхээ гардан авсан.


Тэгвэл маргааш шинэ УИХ-ын анхдугаар чуулган хуралдаж, гишүүд тангарагаа өргөх аж.


Сануулахад, Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.3 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнг нэгтгэн, 2020 оны зургаадугаар  сарын 25-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, тойрогт нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан мандатын тоотой тэнцүү 76 нэр дэвшигчийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол гаргасан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ