Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойрогт хяналтын тооллого хийж байна
УИХ-ын ээлжит сонгууль болж, МАН үнэмлэхүй ялалт байгуулсан билээ. Тэгвэл Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшсэн Т.Ганболд тэргүүтэй бие даагчид сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдсэн. Тэд СЕХ-ны дэлгэцэнд санал хураалтын дүн гарахдаа бие даагчдынх таслалтай байсан. Мөн санал өгсөн хүний тоо зөрсөн гэх мэт шалтгаан хэлж, хяналтын тооллого хийхийг шаардсан. Тэдний шаардлагатай "Та бидний эвсэл", "Шинэ эвсэл" зэрэг нам, эвслүүд нэгдэж, дахин сонгууль явуулах, СЕХ-оог татан буулгах хүртэл асуудлыг ярьсан юм.
Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга маргаантай байгаа тойргуудад хяналтын тооллого хийхийг СЕХ-ны төлөөлөлтэй уулзахдаа хэлсэн. Энэ дагуу маргаантай байгаа тойргуудад хяналтын тооллого хийж байна. Тэр дундаа Дархан-Уул аймагт 100 хувь гараар тоолж, санал хураалтын дүнг тулгах ажил үргэлжилж байна. СЕХ энэ амралтын өдрүүдэд маргаантай газруудад гараар тооллого хийж, тулгахаа мэдэгдсэн. Өчигдөр Сүхбаатар дүүрэгт хяналтын тооллого хийхэд саналын дүнд ямар нэг зөрүү гараагүй талаар зарим нэр дэвшигчид мэдэгдсэн билээ. Өнөөдөр Дархан-Уул аймгийн хяналтын тооллогын дүн эцэслэн гарна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ