СЕХ: Ж.Эрдэнэбатад гишүүний үнэмлэх олгоно

Сонгуулийн сурталчилгааны хугацаандаа шүүхээс цагдан хорих арга хэмжээ авахуулсан Ж.Эрдэнэбатад Сонгуулийн ерөнхий хорооноос гишүүний үнэмлэх гаргасан болохыг мэдээллээ.


Ж.Эрдэнэбат нь УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн 13-р тойрог Сэлэнгэ аймагт нэр дэвшсэн бөгөөд сонгуулийн саналын дүнгээр тойрогтоо нэгдүгээр бичигдсэн юм. Түүнийг гэм буруугийн шүүх хуралдаа ирээгүй хэмээн цагдан хорих шийдвэрийг зургадугаар сарын 11-ний өдөр гаргасан.


Ж.Эрдэнэбат болон сонгуулийн сурталчилгааны хугацаанд цагдан хоригдсон таван нэр дэвшигчийг цагдан хорих хүсэлтийг СЕХ-нд хүргээгүй гэдгийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ