С.Эрдэнэ: Намын даргын ажлаа Ц.Туваанд шилжүүлж байна
УИХ-ын сонгуулийн үр дүнгийн талаар АН-аас мэдээлэл хийлээ.
АН-ын дарга С.Эрдэнэ "2020 оны УИХ-ын сонгуулийн явцад олон маргаан зөрчил гарч, бүртгэгдсэн. Түүнийг СЕХ, хууль хяналтын байгууллага шийдвэрлэх байх. АН төлөвлөсөн хэмжээндээ амжилт үзүүлж чадсангүй. Намын үндсэн дүрэмд заасны дагуу хариуцлага хүлээж, намын даргын ажлаа өгч байна. Би өргөдлөө өгсөн, шийдвэрлэх байх. УИХ-ын 2020 оны сонгуульд АН 11 суудал авч, ялагдал хүлээлээ.
Энэ сонгуулийг толгойлж орсон хүний хувьд надад алдаа, оноотой шийдвэрүүд байсныг би хүлээн зөвшөөрнө. АН-аас сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурийг хүлээн аваагүй нь АН-ын алдаа боллоо гэж үзэж байна.
Монголын ард түмэн, сонгогчдынхоо хүлээж хүлээж чадаагүйдээ Та бүхнээсээ уучлалт хүсэж байна.
Цаашид ардчиллын төлөөх намууд нэгдэж ажиллах нь зөв гэж харж байна.
Би журмын нөхдөдөө итгэдэг.
Намын даргын тамга, түр эрхийг дэд дарга Ц.Туваанд шилжүүлж байна. Үлдсэн хугацаанд Ц.Туваан намын даргын дараагийн дотоод сонгууль явуулж, намын даргыг сонгох, ирэх аравдугаар сард болох орон нутгийн сонгуульд оролцох ажиллагааг удирдан зохион байгуулна гэж бодож байна. Намын Үндсэн дүрмийн дагуу намын даргын сунгаа 90 хоногт явагдана.
АН-ын 200 мянга гаруй гишүүнээсээ хүлцэл өчиж байна. Энэ намыг эрх баригч нам болгохын төлөө та бүхэнтэйгээ хамтарч ажиллах болно" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ