Ардчилсан намын гишүүд удирдлагуудаа огцрохыг шаардлаа
Ардчилсан намын АН-ын залуучууд нэгдэж, намаа шинэчлэх шаардлагыг АН-ын төв байранд хүргүүллээ. 100 гаруй залуучууд нийлэн хуралдаж, есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр Ардчилсан намын дотоод ардчиллыг хангуулах түр хороог байгуулсан байна.
Түр хороо дараах ажлыг хийж аж. Үүнд:
- Ардчилсан намын дарга, дэд дарга, ерөнхий нарийн бичгийн даргыг нарыг 2020 оны зургадугаар сарын 24-ний орой огцорсныг тав хоногт багтаан албажуулах ажлыг АН-ын Үндсэн дүрмийн хороо хийж чадах эсэхийг хянах
- Намын Үндэсний бодлогын хорооны хурлыг 15 хоногийн дотор хуралдуулахыг шаардах
- АН-ын дүрмийн хэрэгжилт дотоод ардчиллыг хангуулах бусад ажлыг зохион байгуулах
АН үндсэн дүрэмд нам сонгуульд олонхийн санал аваагүй тохиолдолд намын дарга болон дэд дарга огцрох ёстой гэж заасан. Үүний дагуу АН-ын Үндэсний бодлогын хороо нэн даруй хуралдаж намын даргыг огцруулах тогтоолыг гаргахыг шаардаж байгаа юм. АН бол дотоод дүрэмтэй нам бөгөөд хэрвээ дүрмээ биелүүлээгүй тохиолдолд дараа дараагийн арга хэмжээг авна хэмээн мэдэгдлээ.
Тус түр хорооны гишүүд ард түмэн өчигдрийн сонгуулийн дүнгээр Ардчилсан намд дүн тавилаа. Үүнээс үзэхэд АН шинэчлэл хийх ёстой гэдгийг хэлж байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ