Төр түшилцэх хоёр эмч
Энэ удаагийн парламентийн гишүүдийн 37 нь улиран сонгогдсон бол 39 нь төр түшилцэх шинэ гишүүд байна. Салбар, салбарын өөр, өөр мэргэжилтэй хүмүүсийн дунд эмч мэргэжилтэй хоёр хүн УИХ-ын гишүүнээр сонгогдлоо.
БУЛАНЫ БЕЙСЕН
Тэрбээр УИХ-ын сонгуулийн 2 дугаар тойрог буюу Баян-Өлгий аймагт Ардчилсан намаас нэр дэвшин, гурван мандатын нэгийг нь өвөртөллөө. Б.Бейсен нь Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын зөвлөх эмч, анагаах ухааны магистр, клиникийн профессор, докторант.
Аймгийн нэгдсэн эмнэлэгт 1988 оноос хойш тасралтгүй 30 гаруй жил мэс заслын их эмч, тасгийн эрхлэгч, зөвлөх эмчээр ажиллаж байсан туршлагатай. Давхардсан тоогоор 40 мянга гаруй хүнд үзлэг хийж, 750 гаруй орон нутгийн яаралтай тусламжийн дуудлаганд явж, 15 мянга орчим хүнд мэс ажилбар хийжээ.
Боловсрол:
- 1972-1980 Цагааннуурын 8 жилийн дунд сургууль
- 1980-1982 Өлгий хотын 1-р дунд сургууль
- 1982-1988 Анагаах Ухааны Дээд Сургууль – хүний их эмч, мэс засалч
- 1993-1994 онд мэс заслын эмчийн резидентур
- 1990 онд Урологийн эмчийн курс
- 1995-1996 онд Булчирхай эмчийн ба мэс заслын курс
- 1996 онд ДЭМБ-ын шугамаар ЭХО-гийн эмчийн курс
- 2002 онд Турк улсын Стамбул хотын “Нумуне” эмнэлэгт мэс заслын эмчийн мэргэжил дээшлүүлэх курс
- 2003 онд Турк улсын Анкара Полатлы хотод Урологийн эмчийн мэргэжил дээшлүүлэх курс
- 2007 онд Турк улсын Анкара хотын “Нумуне” эмнэлэгт дурангийн мэс заслын эмчийн курс
- 2014 онд Улаанбаатар хот, Бөөрний мэс заслын эмчийн мэргэжил дээшлүүлэх курс
- 2014 онд Анагаах ухааны магистрын зэрэг хамгаалсан.
- 2015 онд БНХАУ-ын Бээжин хотын Бөөр шээсний замын дурангийн мэс заслын курс
- 2017 онд Клиникийн профессор цол хүртсэн.
Ажилласан байдал:
- 1988-онд Ногооннуур сумын сум дундын эмнэлгийн мэс заслын эмч
- 1989-1993 онд аймгийн нэгдсэн эмнэлгийн бөөрний мэс заслын эмч
- 1993-1996 онд нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч
- 1996-2000 онд мэс заслын тасгийн эрхлэгч
- 2000-2004 онд мэс заслын эмч
- 2004-2012 онд мэс заслын тасгийн эрхлэгч
- 2007 онд аймгийн эрүүл мэндийн газрын дарга
- 2012-2016 онд нэгдсэн эмнэлгийн дарга
- 2016 оноос аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын зөвлөх эмчээр тус тус ажиллаж байна.
Сонгуульт ажил:
- 1986-1988 онд АУДС-ийн эвлэлийн хорооны товчооны гишүүн
- 1996-1998 онд нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч
- 2004-2012 онд нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн эрхлэгч
- 2007 онд аймгийн эрүүл мэндийн газрын дарга
- 2012-2016 онд аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга
- 2004, 2008, 2012, 2016 оны орон нутгийн сонгуулиар АИТХ-ын төлөөлөгчөөр 4 удаа сонгогдсон. Түүнээс 2008-2016 онд АИТХ-ын тэргүүлэгч
- 2016 оноос АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн
- 2016 оноос АИТХ-ын АН-ын бүлгийн дарга
Гадаад хэл: Орос, турк.
ЖИГЖИДСҮРЭНГИЙН ЧИНБҮРЭН
Ж.Чинбүрэн УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойрог буюу Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшин 41004 саналаар үнэмлэхүү ялалт байгуулсан. Манай улс хавдрын өвчлөл нас баралтаар дэлхийд тэргүүлж буй энэ үед хавдрын өвчлөл, түүний шалтгаан нөхцөлтэй тэмцэж буй залуу, чадварлаг эмч нарын нэг билээ.
Боловсрол
- 2013-2015 Токиогийн Анагаах Ухааны Эмэгтэйчүүдийн Их Сургууль “Анагаах Ухааны Доктор”
- 2012 онд ЭМЯ, Эмнэлгийн мэргэжилтний мэргэшлийн зэргийн үнэмлэх “Тэргүүлэх зэргийн эмч”
- 2011 онд Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль “Клиникийн Профессор”
- 2000-2001 онд Хавдар Судлалын Төв, “Хавдар судлаач”
- 1991-1997 онд Анагаах Ухааны Их Сургууль, Улаанбаатар “Их эмч”
- 1980-1990 онд Арван жилийн 23 дугаар сургууль, Улаанбаатар
Ажилласан байдал
- 2016-2019 онд Хавдар Судлалын Үндэсний төв, Ерөнхий захирал
- 2016- өнөөг хүртэл Эрүүл Мэндийн Яам, Хавдрын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга
- 2016 онд Clinical and Molecular Hepatology Journal of Korean Association for the Study of the Liver, Сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүн
- 2015- өнөөг хүртэл Моголын Элэг Цөс Нойр Булчирхайн нийгэмлэг, Ерөнхийлөгч
- 2013-2014 онд Олон нийтийн Радио Телевиз, Эрүүл мэндийн зөвлөх
- 2013-өнөөг хүртэл Казакстан Улсын Шимкент хотын Хавдрын Төв, Элэг, нойр булчирхайн мэс заслын сургагч багш
- 2012- өнөөг хүртэл Инновэйшн эрүүл мэндийн сэтгүүл, Сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүн
- 2012- өнөөг хүртэл Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль, Улаанбаатар, Клиникийн Профессор
- 2008- өнөөг хүртэл Элэг Цөс Нойр Булчирхайн мэс заслын тасаг, ХСҮТ, Тасгийн эрхлэгч
- 2008– өнөөг хүртэл Эрүүл Мэндийн Яам Хавдрын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн
- 1998-2008 онд Ерөнхиймэсзаслынтасаг, ХСҮТ, Хавдрын мэс заслын эмч (2003 оноос элэг, нойр булчирхайн мэс засалын чиглэлээр голчлон ажилсан)
- 1997-1998 онд Анагаах Ухааны Хүрээлэн Судлаач
Дадлагажсан байдал
- 2013 онд Элэг цөс нойр булчирхайн мэс заслын сургалт, Торономон эмнэлэг, Tokyo, Japan
- 2011 онд Элэг шилжүүлэн суулг ахэрчимжүүлсэн сургалт, Samsung Medical Center, Seoul, Korea
- 2009 онд Элэг цөс нойр булчирхайн мэс заслын эрчимжүүлсэн сургалт, Aichi Cancer Center, Nagoya, Japan
- 2008 онд Нойр булчирхайн мэс заслын сургалт, Salzburg, Austria
- 2007 онд Элэг цөс нойр булчирхайн болон элэг шилжүүлэн суулгах мэс заслын сургалт, Croix-Rousse, Lyon,
- Нэг сарын турш (2004, 2005, 2006, 2007, 2008, 2009) ХСҮТ дээр Проф. Жиллетийн удирдлаган дор ажлын байран дахь ЭЦНБ мэс заслын сургалт
- 2002 онд ЭЦНБ мэс заслын сургалт, Royal Prince Alfred Memorial Hospital, Sydney, Australia
- 2002 онд Мэс заслын резентурын сургалт, Lausanne University, Switzerland
Гишүүнчлэл
- Олон улсын амьд донороос элэг шилжүүлэн суулгах группийн гишүүн
- Олон улс болон Ази-Номхойн далайн орнуудын ЭЦНБ мэс заслын ассоциацийн гишүүн
- Монголын мэс заслын эмч нарын нийгэмлэгийн гишүүн
- Элэг цөс нойр булчирхайн нийгэмлэгийн ерөнхийлөгч
СЭТГЭГДЭЛ БИЧИХ