Хамгийн өндөр хувийн саналыг У.Хүрэлсүх авчээ
Тойргийнхоо сонгогчдоос хамгийн өндөр хувийн санал авсан гишүүдийг 03:00 цагийн байдлаар хотын дарга С.Амарсайхан тэргүүлж байсан бол зургаадугаар сарын 25-ны өглөөний байдлаар У.Хүрэлсүх эхэнд бичигдэж орж ирлээ.
Тэрбээр нийт сонгогчдынхоо 72.24 хувийн санал буюу 25,356 хүний саналаар сонгогдсон бол Л.Оюун-Эрдэнэ 71.71 хувь буюу 25,169 хүний санал авч, шинэ УИХ-д сонгогдож байна.
Хамгийн олон хүний санал авсан гишүүд:
- Н.Учрал - 53,651
- Х.Ганхуяг - 50,073
- Ж.Ганбаатар - 48,624
- Ж.Чинбүрэн - 41,004 хүний саналаар эхний тавд бичигджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ