Төв аймагт Ц.Туваан, Н.Энхболд, Ж.Батжаргал нар хамгийн өндөр санал авчээ

УИХ-ын 2020 оны сонгуулийн санал хураалт 22.00 цагт өндөрлөлөө. Төв аймагт нэр дэвшин өрсөлдсөн 18 улс төрчөөс МАН-аас Ж.Батжаргал, Н.Энхболд, АН-аас Ц.Туваан нар хамгийн өндөр санал авсан байна гэж СЕХ-ноос мэдээлэв. Энэ тойрог 3 мандаттай.     


2016-2020 оны хооронд М.Энхболд, А.Сүхбат, Н.Энхболд нар энэ аймгаас сонгогдон, УИХ-д ажилласан юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ