Чингэлтэй дүүрэгт Т.Аюурсайхан, М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар нар тэргүүллээ
УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт 22.00 цагт өндөрлөлөө. СЕХ-ны 00.00 цагийн урьдчилсан мэдээгээр Чингэлтэй дүүргийн 25-р тойрогт МАН-ын нэр дэвшигчид илт давуу санал авлаа. Тус тойргийн хэсгийн хороод санал хураалтын дүнг СЕХ-ны төв серверт 100 хувь ирүүлээд байна.
Тодруулбал, Нэр дэвшигч Т.Аюурсайхан 33356, М.Оюунчимэг 27339, Ж.Сүхбаатар 23366 санал авсан бол “Шинэ эвсэл”-ээс нэр дэвшигч “Буян” хэмээх Б.Жаргалсайхан 16680 саналаар дөрөвдүгээрт жагслаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ