Орхон аймагт Д.Батлут, Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар тэргүүллээ

УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт 22.00 цагт өндөрлөлөө. Орхон аймагт нэр дэвшин өрсөлдсөн 27 улс төрчөөс Д.Батлут, Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар хамгийн өндөр санал авсан байна гэж СЕХ-ноос мэдээлэв. Энэ тойрог 3 мандаттай.     


2016-2020 оны хооронд О.Содбилэг (МАН), О.Баасанхүү (МАХН), Д.Дамба-Очир (МАН) нар энэ аймгаас сонгогдон, УИХ-д ажилласан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ