Ховд аймагт Ш.Адьшаа, С.Бямбацогт, Б.Пүрэвдорж нар тэргүүллээ

УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт 22.00 цагт өндөрлөлөө. Ховд аймагт нэр дэвшин өрсөлдсөн 17 улс төрчөөс АН-ын нэр дэвшигч Ш.Адьшаа 18799, Б.Пүрэвдорж 15503, МАН-аас нэр дэвшигч С.Бямбацогт 16493 саналаар тэргүүлж явна. Тус тойрог гурван мандаттай бөгөөд 4-р МАН-аас нэр дэвшигч О.Батнасан 14048 саналтай байна. 

Ховд аймгийн хэсгийн хороодын 75.6 хувь нь санал хураалтын дүнг СЕХ-ны төв серверт оруулжээ. 


2016-2020 оны хооронд Б.Пүрэвдорж, С.Бямбацогт, О.Батнасан нар энэ аймгаас сонгогдон, УИХ-д ажилласан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ