"Түр хасав" гэсэн тэмдэглэгээтэй 130747 иргэн саналаа өгөхгүй
Улсын хэмжээнд 17.00 цагийн байдлаар сонгуулийн ирц 52 хувьтай байна. Энэ удаагийн сонгуульд 130,747 иргэн түр хасав гэсэн тэмдэглэгээтэй тул саналаа өгөх боломжгүй байна.
- Эрхзүйн чадамжгүй,
- Хорих ял эдэлж буй, баривчлагдсан,
- Захиргааны журмаар албадан эмчлүүлж буй,
- Гэрийн тусгаарлалт,
- Эмнэлгийн ажиглалтад байгаа,
- Сүүлийн 60 хоногт гадаад улсад зорчсон,
- Гадаад улсын харьяат болсон, харьяатаас гарсан иргэдийг түр хасав хэмээн тэмдэглэдэг байна.
- ЦЕГ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар гэх мэт байгууллагуудаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн түр хасав тэмдэглэгээг хийжээ.
Иргэдийн хүсэлтэд 22 сонгогчийн нэрийг сэргээсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ