Сонгуулийн санал хураалт дуусахад хоёр цаг үлдлээ

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт дуусахад ГУРВАН цаг үлдлээ. Санал хураалт 22:00 цагт дуусна.


17:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 1,054,138 сонгогч буюу 52,6 хувийн ирцтэйгээр УИХ сонгуулийн үйл явц явагдаж байна. 29 тойргоос Сонгинохайрхан дүүргийн 27-р тойрог хамгийн бага буюу 39 хувьтай байгаа бол Сүхбаатар аймаг 65 хувьтай байна.


Хуулиар энэ өдөр бүх нийтийн амралтын өдөр байдаг бөгөөд дөрвөн жилд нэг удаа болдог УИХ-ын сонгуульдаа идэвхтэй оролцоорой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ