Үндэсний геологийн албыг байгуулах тогтоол баталлаа
Засгийн газар ээлжит бусаар хуралдаан 10:00 цагт эхлэн үргэлжилж байна. Уг хурлаар Үндэсний геологийн албыг байгуулах тогтоол баталлаа.
УУХҮ-ийн сайдын батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийнэ. Газар нутгийн нийгэм-эдийн засгийн байдалд үнэлгээ дүгнэлт өгөх, ашигт малтмалын нөөц баялгийг тодорхойлох үүрэгтэй аж.
Өнөөдрийн хуралдаанаар таван асуудал хэлэлцэж, хоёр асуудалтай танилцах ба хуралдаанаар хэлэлцэх асуудлын товыг хүргэж байна.
№ |
Хэлэлцэх асуудал |
Засгийн газрын гишүүн |
1. |
Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгийн санаачлан боловсруулсан “Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-д Засгийн газраас өгөх санал, дүгнэлт |
Ц.НЯМДОРЖ |
2. |
“Үндэсний геологийн алба байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл* |
Д.СУМЪЯАБАЗАР |
3. |
“Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Засгийн газрын 2019 оны 361 дүгээр тогтоолоор баталсан Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицол тогтоох тухай/* |
Д.СУМЪЯАБАЗАР |
4. |
Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцлах эрх олгох тухай Засгийн газрын тогтоолын төсөл* |
Д.СУМЪЯАБАЗАР |
5. |
Бусад асуудал* |
У.ХҮРЭЛСҮХ |
Танилцуулах асуудал
6. |
Монгол Улсын Шадар сайдын орон нутагт ажилласан дүнгийн талаар /Дорноговь, Өмнөговь аймаг/ |
Ө.ЭНХТҮВШИН |
7. |
Газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар |
Д.СУМЪЯАБАЗАР |
СЭТГЭГДЭЛ БИЧИХ