Саналаа баримтжуулж зураг авч, бичлэг хийсэн бол 10 сая төгрөгөөр торгоно

УИХ-ын 2020 оны сонгуулийн санал авах өдөр маргааш болно.


Энэ өдөр сонгогч нь:

  • Санал авах байрнаас саналын хуудас авч гарсан
  • Саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн тэмдэглэсэн саналыг баримтжуулан зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан, бусдад харуулсан,
  • Саналын хуудсанд зориулалтын бус үзгээр санал тэмдэглэсэн
  • Аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар мөнгө, эд зүйл шаардсан, шаардаж авсан бол Зөрчлийн тухай хуулийн 17.1.30 заалтын дагуу АРВАН МЯНГАН НЭГЖТЭЙ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 


Нэг нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх тул дээрх үйлдлийг хийсэн сонгогч 10,000,000 төгрөгөөр торгуулах юм.




СЭТГЭГДЭЛ БИЧИХ