Сэлэнгэчүүд ардчиллыг сонгоно
“Сэлэнгэ аймагт АН-наас нэр дэвшиж байгаа С.Баярцогтыг өнөөдөр ямар нэгэн үндэслэлгүйгээр 10 хоног үргэлжлүүлэн саатуулах шийдвэрийг шүүхээс гаргалаа. Хорих 461 дүгээр ангиас сонгуульд өрсөлдөх нөхцөл байдал үүслээ. С.Баярцогтын сонгогдох эрх нээлттэй байгаа” хэмээн түүний өмгөөлөгч мэдэгдлээ.
Өнгөрөгч зургадугаар сарын 19-ны өдөр тус шүүхэд болсон хуралдаанд хоёр шинжээчийг оролцуулах 13 өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хангаж, шүүх хуралдааныг зургадугаар сарын 22-ны 09.00 цаг болгон хойшлуулсан билээ. Гэхдээ С.Баярцогт, Д.Ганболд нарыг 10 тэрбум, Б.Бямбасайханыг хоёр тэрбум төгрөгийг байршуулаагүй гэдэг үндэслэлээр тэднийг шүүх хурал хүртэл цагдан хорих шийдвэрийг гаргасан.
С.Баяртцогттой холбоотой авлига, албан тушаалын хэргийг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгож, Оюутолгойн гэрээтэй холбоотой ямар нэгэн буруу шийдвэр гаргаагүй, гарын үсэг зураагүй юм байна аа гэсэн дүгнэлтийг хийсэн байдаг. Мөн С.Баярцогтын сонгуульд өрсөлдөх сонгох, сонгогдох эрх нь нээлттэй, хуулийн хүрээнд Сэлэнгэ аймагт АН-аас нэр дэвшиж буй юм.
Гэвч Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 09:45 цагт Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд эхэлж, ирц хүрэлцэхгүй гэсэн үндэслэлээр тэднийг 10 хоног үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргажээ.
С.Баярцогт өнгөрсөн хугацаанд болсон нэг ч шүүх хуралдааныг таслаагүй, өөрийн биеэр оролцож байжээ. Түүний өмгөөлөгч хэлэхдээ “С.Баярцогтын хувьд өөрийн биеэр шүүх хуралд оролцохоор үргэлж ирдэг. Хууль зөрчиж гаргасан шийдвэрээ шүүгч эргэж харах байх гэж найдаж байна. Баярцогтын хувьд хууль зөрчсөн ямар нэгэн үйлдэл гаргаагүй” хэмээн мэдэгдлээ.
Нэр дэвшигч С.Баярцогт нарыг цагдан хорьсон асуудлыг эсэргүүцэж Сэлэнгийн залуус нэгдэн "Сэлэнгэ дарлуулахгүй" хөдөлгөөнийг өрнүүлж, нутгийн залуусаа дэмжиж байгаан байна. Уг хөдөлгөөний залуус яг одоо шүүхийн гадна эсэргүүцлийн цуглаан хийж байна. Тэд Сэлэнгэ нутгаас төрсөн улстөрчдөө суллахыг шаардаж буй юм.
Иргэд “Сэлэнгэ дарлуулахгүй” хөдөлгөөнийг өрнүүлж байна
-Сонгох эрхээ эдэлмээр байна, нөгөө талаасаа орон нутагт нэр дэвшиж байгаа С.Баярцогтыг яг сонгуулийн үеэр баривчилж байгаа нь буруу.
-Баярцогтыг зуслангийн байшингаа ямар эх үүсвэрээр барьснаа тайларлаж чадаагүй гэсэн үндэслэлээр барьж, хорилоо. Шүүх, прокурорт бүх шаардлагатай мэдээллийг өгсөн ч түүнийг хэрэгсэхгүй, яг сонгуулийн өмнө хорьж байгааг илт хууль зөрчсөн үйлдэл гэж харж байна.
-С.Баярцогттой холбоотой Оюутолгойн гэрээний асуудал аль хэдийнэ хуулиар шийдэгдсэн. С.Баярцогтыг буруугүй гэж шүүхээс үзсэн байхад яг сонгуулийн сурталчилгааны үеэр барьж, хорьж байгааг эсэргүүцэж байна гэсэн юм.
-Сэлэнгэ аймагт АН-аас нэр дэвшигч Д.Эрдэнэбат орон нутагтаа маш их зүйл хийсэн хүн. Гэтэл бас л сонгуулийн өмнө түүнийг шүүх, хорих оролдлого гаргаж байгаа нь Сэлэнгэчүүд бидэнд таалагдахгүй байна гэдгээ илэрхийлж байлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ