Ж.Эрдэнэбатад холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байна
Ж.Эрдэнэбатад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан болж байна.
Шүүгдэгч Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 16-ны өдрийн 11:00 цагт эхэлсэн юм.
Шүүх хуралдаанаар Шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нар өмгөөлөгч нараасаа татгалзаж, шинээр өмгөөлөгч авч, хэргийн материалтай танилцуулах, шүүгдэгч С.Мандахбат шинээр нэмж өмгөөлөгч авсан ба, өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцах боломжоор хангаж өгнө үү гэх хүсэлтүүдийг тус тус гаргасан.
Иймд дээрх хүсэлтүүдийг хүлээн авч, шүүх хуралдааныг өнөөдөр товлосон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ