У.ХҮРЭЛСҮХ: ШУДАРГА ЁСНЫ ТЭМЦЭЛД ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ

Сайн байна уу. Сайхан зусч байна уу?


УИХ-ын сонгууль ид өрнөж, Та үнэн худлыг тунгаан, зөв бурууг нь цэгнэн байна уу? “Юу үнэн, нүд үнэн” гэдэг. Монгол хүн мэргэн хараатай, хэрсүү ухаантай.


Хэн нь хоосон ярьж, өр шир тавьж, төр улсаа, төсөв санхүүтэй нь самардаг вэ? Хэн нь тавьсан өрийг нь төлж, нураасныг нь босгож, олон жилийн хоосон яриаг бодитой ажил болгож, ачааны хүндийг үүрдэг вэ гэдгийг Та бүхэн сайн мэднэ ээ.


Өнөөдөр бид аль нэг намтай тэмцээгүй. Хар мөнгөтэй, ов зальтай, хуульгүй мэт амьдарч ирсэн бүлэглэлтэй тэмцэж байна. Тийм ч учраас би шударга ёсны тэмцэлд үргэлжлэл бий гэж хэлсэн.



Надад амалснаа биелүүлж, хэлснээ хийчих юм сан гэсэн сэтгэл, зүтгэл байна. Та Монгол Ардын Намаас нэр дэвшигчдийг хамтад нь сонгож, Ерөнхий сайдаа багаар нь дэмжиж бидний зүтгэлд хүчээ нэмээрэй.



Монгол Улсын төлөө зүтгэе!


 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ