"АН-ынхан сонгогчдод мөнгө өгнө гэсэн хүлээлт үүсгэж байна"
МАН-ын Хууль эрх зүйн ажлын хэсгийн хуульч Ү.Амарбат мэдээлэл хийлээ. Тэрээр "Бусад нам, эвсэл, нэр дэвшигчдэд сонгуулийн сурталчилгааг хуулийн дагуу явуулж, шударгаар өрсөлдөхийг уриалж байна" гэлээ.
Өнгөрсөн хугацаанд "АН нам болон бусад нам эвслүүд сонгуулийн хууль зөрчсөн 220 зөрчил гарсан.
Тухайлбал,
- Архангай аймагт АН-аас нэр дэвшиж буй П.Мөнхтулга Өгийнуур сумын иргэдийг Улаанбаатарт авчран, амралт сувилалд явуулсан баримт байна.
- АН-ын хуульчдын баг мэдээлэл хийхдээ, хууль хяналтын байгууллагын мэдээллийг гуйвуулсан.
- Иргэд сонгогчдод буруу ташаа мэдээлэл хүргэж, мөнгө өгнө гэсэн хүлээлт үүсгэж байна.
- Сонгогчдын регистрийн дугаарыг асуух, авах
- Нэр дэвшигчийн нэр хүндэд халдсан мэдээлэл нийгмийн сүлжээгээр цацаж байгаа тул иргэд цензуртай хандаасай
- Аливаа зөрчил бүр бүртгэгдэж буйг анхаарууштай
СЭТГЭГДЭЛ БИЧИХ