Р.Амаржаргал: Хямралаас гарах 100 хоногийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ

АН-ын дэд дарга Р.Амаржаргал журмын нөхдийнхөө хүлээлгэсэн итгэл, найдварыг хүлээн авч байгаагаа өнөөдөр мэдэгдэж, Ерөнхий сайд болбол хямралаас гарах 100 хоногийн төлөвлөгөөгөө танилцууллаа.


1. Төсвийн тодотголыг хийж, төсвийн зардлыг ач холбогдлоор нь эрэмбэлнэ.


2. Хэмнэсэн мөнгөө ААН-ийн орлогыг дэмжихэд чиглүүлнэ.


3. Шинээр нэмэгдсэн 9 төрлийн татварыг цуцална.


4. НӨАТ-ыг 5% болгон бууруулна.


5. Ажлын байр хадгалсан, шинээр буй болгож байгаа аливаа төслийг дэмжинэ.


6. Санхүүгийн салбар дахь хүүгийн мөлжлөгийг яаралтай зогсооно.


7. Нийтийн өмчийн хэлбэрийг дэмжиж, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр зэрэг төрийн өмчит компаниудыг хувьцаат хэлбэрт шилжүүлж, монгол хүн бүрд хувьцааг эзэмшүүлнэ. Баялгийн тэгш хуваарилалт, өсөлтийг өрх бүрд хүртээх зарчмыг тууштай баримтална.


8. ЖДҮ эрхлэгчдэд жилийн 3 хувийн хүүтэй, барьцаагүй зээлийг олгож эхэлнэ.


9. Хар, саарал жагсаалтаас энэ намартаа багтаан гаргаж, Монгол Улсын нэр хүндийг дэлхийд дахин сэргээнэ. Хууль иргэд, эрх мэдэлтэн хоёрт ялгаатай үйлчилдэг байдлыг таслан зогсоож, шударга ёс, хуулийн засаглалыг жинхэнэ утгаар нь тогтооно гэлээ.




СЭТГЭГДЭЛ БИЧИХ