Н.Энхбаяр: Эрх баригчид башир аргаар намайг 11 жил сонгуульд оролцуулсангүй

Н.Энхбаярын нэхэмжлэлтэй Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох Захиргааны хэргийг шүүх хурал Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд эхэллээ.


МАХН-ын дарга Н.Энхбаяраас Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг тавдугаар сарын 26-ны өдөр шүүх хүлээж авчээ. Шүүхээс захиргааны хэрэг үүсгэж, хариуцагчаар Сонгуулийн ерөнхий хороог дуудсан. 

 

Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр "Эрх баригчид башир аргаар 11 жил намайг сонгуульд оролцуулсангүй. Хууль бус үйл ажиллагаагаар миний эрхийг боож байна. Бид үнэний төлөө тууштай тэмцэж байна. Ард иргэд мөн адил биднийг битгий бууж өгөөрэй хэмээн дэмжиж байгаа. Уг нь шүхийн шийдвэр тодорхой. Гэхдээ сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө хуралдах гэж байна. 


Өнөөдрийн шүүх хуралдаанаар Н.Энхбаяр гэм буруугүй бөгөөд сонгуульд өрсөлдөх эрх нь нээлттэй гэдэг шийдвэр гаргахаас өөр аргагүй. Хэрэв ийм шийдвэр гаргахгүй бол шударга шүүх байхгүй гэсэн үг. Шүүх үнэн зөв шийдвэр гаргасны дараа дэмжигчиддээ хамгийн түрүүнд дуулгаж, тойрогтоо очиж ажиллана. Та бидний эвсэл ялах бүрэн бололцоо байна" гэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ