Газраа барьцаалан амины орон сууц барих иргэдийг ипотекийн зээлд хамруулна

МАН-ын мөрийн хөтөлбөрийн “ОРЛОГОТОЙ, ОРОН СУУЦТАЙ УЛААНБААТАР” хэсэгт дараахь зорилтуудыг тусгажээ.


5.6.1. Олон төрлийн /орлогод нийцсэн, амины, түрээсийн, ногоон/ инженерийн шийдэл бүхий орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, 100,000 өрхийг орон сууцтай болгож, иргэдийнхээ 70-аас дээш хувийг орон сууцаар хангасан хот болно.


5.6.2. Улаанбаатар хотын гэр хорооллын төвийн, дундын, захын, зуслангийн бүсийн айл өрхийг төвийн болон хэсэгчилсэн, бие даасан инженерийн дэд бүтцэд холбоно.


5.6.3. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж болон үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх байгууламжийн төслийг үргэлжлүүлж дуусгана. Харгиа цэвэрлэх байгууламжийг шинэчлэнэ.


5.6.4. Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд айл өрхүүдийг газраа орон сууцаар солих хөтөлбөрийг бүх дүүрэгт үргэлжлүүлж, газраа барьцаалан амины орон сууц барих иргэдийг ипотекийн зээлд хамруулна.





МАН-ын сонгуулийн штаб


СЭТГЭГДЭЛ БИЧИХ