Монгол-Германы бизнес эрхлэгчдийн форум зохион байгуулах талаар хэлэлцэв
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өчигдөр ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенбергийг хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр талууд COVID-19 цар тахлын эсрэг хоёр орны Засгийн газруудын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар харилцан мэдээлэл солилцсон байна.
Мөн ХБНГУ-ын Гадаад хэргийн Төрийн сайд Н.Аннентай утсаар ярилцаж тохиролцсоны дагуу энэ намар ХБНГУ-ын Элчин сайдын яам, холбогдох байгууллагууд болон Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран Монгол-Германы бизнес эрхлэгчдийн форум зохион байгуулах асуудлыг мөн хөндөж ярилцсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ