Н.Номтойбаярыг үргэлжлүүлэн цагдан хорихоор боллоо
Шүүх хуралдаанд гурван өмгөөлөгч ирээгүй гэх үндэслэлээр шүүх хуралдааныг зургадугаар сарын 26-ныг хүртэл хойшлууллаа. Н.Номтойбаярт авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үлдээв.
Энэ үеэр Н.Номтойбаярын өмгөөлөгч Х.Мандах "Хоёр хүний харилцсан асуудлыг нэгийг нөгөөг нь дарамталсан гэж үзэж болохгүй. Тэр тусмаа шүүхийн шийдвэрийн үндэслэл болж болохгүй. Монголд хууль ёс хэрэгжихгүй байгаагийн нэг хэлбэр нь энэ болж байна. Энэ байдлаас болж тавдугаар сарын 26-наас зургаадугаар сарын 26 хүртэл хоригдох болж байна. Шударга ёс нь хаана байна вэ. Сонгуулийн сурталчилгаагаа хийх ёстой цаг хугацааг үгүй хийж байна. Шүүх Н.Номтойбаярыг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан тайлбараа тодорхой мэдэгдээгүй" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ