Ам.долларын ханш 2825 төгрөгт хүрлээ

Монголбанкнаас зарласан өчигдөр (2020.06.16)-ийн ханшаар ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2817.61 төгрөгтэй тэнцлээ.


Валют арилжааны “Найман шарга” захад ам.долларын ханш сүүлийн өдрүүдэд өсчээ. Тус захын ченжүүд ам.долларыг 2822 төгрөгөөр худалдан авч, 2825 төгрөгөөр зарав.


Энэ нь нэг сарын өмнөхтэй харьцуулахад ханш нь 20 төгрөг буюу 0,71 хувиар өссөн үзүүлэлт юм. Худалдах ханшийн хувьд 0.75 хувь буюу 21 төгрөгөөр нэмэгдсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ