О.Амартүвшин: Р.Амаржаргалыг дараагийн Ерөнхий сайдаар зарласан нь хямралынн эсрэг шийдэмгий төлөвлөгөө
ҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин цаг үеийн асуудлаар өнөөдөр \2020.06.16\ мэдээлэл хийлээ.
Тэрбээр “2020 оны Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал Covid-19 вирустай холбоотой улам хүндэрч байгаа. Хэдийгээр 4-10 сар сэргэлтийн цикл боловч гол салбаруудын үзүүлэлтүүд тааруу байсаар байгаа. Сонгууль гээд Засгийн газар эдийн засагтай холбоотой арга хэмжээг аваагүй орхигдуулан хэвээр байна.
Өнгөрсөн долоо хоногт Монгол банк болон МҮХАҮТ хамтраад инфляцийн хүлээлтийн судалгаа хийсэн. ААН болон иргэдийн ирэх гурван сарын хүлээлт, ирэх 12 сарын хүлээлт маш хангалтгүй гарсан. Монголын эдийн засгийн эхний улирлын үзүүлэлт хасах 10.7 хувиар агшчихлаа. Дээр нь дэлхий даяар 2008,2009 оны хямралаас гурав дахин хүнд нөхцөл байдалтай нүүр туллаа гэж ярьж байгаа. Энэ бүх зүйлээс харахад шинэ сонголтоор бий болох Их хурлын өмнө маш том сорилт байгаа. Одоо энэ хямралд өртчихсөн байгаа эдийн засгийг хэрхэн сэргээх, ажлын байрыг яаж хадгалж үлдэх, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг хэрхэн татах зэрэг асуудал байна.
Бид өмнө нь яаралтай эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээг авах авах хэрэгтэй сануулсаар ирсэн. Бидний саналын дагуу шинэ Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлэх нэгжийг зайлшгүй байгуулах шаардлагатай байгаа. Одоогийн байдлаар нийт ААН-ийн 80 гаруй хувьд эдийн засгийн хямрал нөлөөлчихөөд байна. Ажиллах хүчнээ хадгалж үлдэж байгаа нь 37 хувь л байна.
Тиймээс сонгогчдын саналыг татах гэсэн хий хоосон олон амлалтаас илүү эдийн засгийг яаж эрчимжүүлэх, хямралаас гаргах юм гэсэн төлөвлөгөө хэрэгтэй байна. Тухайлбал, өчигдөр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хэрвээ бид ялалт байгуулж чадвал Р.Амаржаргал Ерөнхий сайд болно гэж мэдэгдсэн. Энэ мэт эдийн засгийн хямралыг даван туулах шийдэмгий алхам хэрэгтэй байна. Монголын эдийн засгийг аврахын тулд тооцоотой судалгаатай мэргэжлийн төвшинд Засгийн газар болоод хувийн хэвшлийн нягт хамтын ажиллагаа хэрэгтэй. Үүнийг ойлгодог хүнд Засгийн эрхийг атгуулах хэрэгтэй” гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ