С.Эрдэнэ амласандаа хүрдэг
2020 оны сонгуулийн өнгө тэр чигтээ өөрчлөгдөж АН анхаарлын төвд орлоо. АН-аас дараагийн Ерөнхий сайдаар ажиллах хүнээр Р.Амаржаргалыг сонгож байгаагаа зарласнаас хойш улстөрд шинэ уур амьсгал бүрэлдэж С.Эрдэнийн нүүдэл шийдэл байгаа онолоо.
С.Эрдэнийн энэ удаагийн нүүдэл анхных байгааүй юм. Тэрбээр 2016 оны орон нутгийн сонгуулийн сунгаанд Баянгол дүүргээс нэр дэвшигч С.Одонтуяг дэмжиж байгаагаа илэрхийлж, хэрвээ С.Одонтуяа олонхийн санал авч чадвал дүүргийн Засаг даргаар ажиллуулна хэмээн зарлаж байсан билээ. Тэрбээр хэлсэн амандаа хүрч С.Одонтуяа Засаг дарга хийж, одоогийн сонгуульд С.Эрдэнэтэй хамтарч АН-аас сонгуульд нэр дэвшиж байгаа.
Түүний дараагийн нүүдэл 2020 оны сонгуулийн салхийг АН-ын зүг эргүүлж дөнгөлөө. Р.Амаржаргалыг АН-ын дараагийн Ерөнхий сайдаар нэр цохож, үүнээс цаашид итгэл үзүүлэх хүнээрээ нэрлэсэн нь том шуугиан байлаа. С.Эрдэнийн тоглолт, ирээдүйгээ харсан стратеги бол жинхэнэ супер байв.
Хамгийн гол нь С.Эрдэнэ хэлсэн амандаа хүрдэг. Тэр ялна л гэсэн бол ялдаг. Гаргалгаа шийдлээ зөв тодорхойлж чаддаг жинхэнэ удирдагчаас л гарах үйлдэл мөн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ