Тэнцвэртэй хөгжил, тэнцвэртэй өсөлтийг бий болгохын төлөөх "Том тулаан"-ыг эхлүүлэх болно
Ширнэнбаньдын Адьшаа миний зорилго бол яах аргагүй тэнцвэртэй хөгжил, тэнцвэртэй өсөлтрүү Ховдчуудаа дагуулах. Мэдээж нэг хүний хийж бүтээж чадах ажил биш ч хэн нэгэн сэтгэл гаргаж, идеал нь болж, туг барихаас өөр аргагүй болж байна. Корона хэмээх аюулт цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямрал нүүрлэж байгаа энэ хүнд цаг үед баян хоосны ялгаа улам их тод мэдрэгдэж, баялагийн тэгш бус хувиарлалт ямар их явагдсаныг анзаарах тусам итгэл хөсөрдөж, сэтгэл өвднө. Би хуульч хүнийхээ хувьд хууль тогтоох дээд байгууллагад сонгогдвол тэнцвэртэй хөгжил, тэнцвэртэй өсөлтийн бодлогыг заавал баримтлана.
Өнгөн дээрээ болоод байгаа мэт боловч, үнэн чанартай Ховд аймгийн хөгжил, өсөлт суларч эдийн засгийн тэнцвэр алдагдаж байгааг олон баримт жишээ харуулах боллоо.
2019 оны 21 аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр Ховд аймаг маань 14-т жагсаж сүүл мушгиж эхэллээ. Харьцуулж харвал 2016 онд Ховд аймгийн өрсөлдөх чадварын үнэлгээ 70 хувьтай байсан бол эдийн засаг улам бүр дордож 59.76 хувьтай болж 10 гаруй хувиар буурсан байх юм. Би, тоо баримтаар ч, тоглоом шоглоомоор эрх мэдэлтний хөргөгчний хаалга татаж үзсэнээрээ ч, иргэдийнхээ аж амьдралтай ойр явдгийн хувьд ч энэ бүхнийг гадарлах хүн.
Тиймээс миний бие Монгол улсдаа, Ховд аймагтаа тэнцвэртэй хөгжил, тэнцвэртэй өсөлтийн бодлогыг бий болгохын төлөөх “том тулаан”-ыг эхлүүлэх болно.
Хэрвээ эрх мэдэлтэй зарим нь итгэхгүй байгаа бол жирийн иргэдийнхээ хөргөгчний хаалгыг татаж үзээд, өөрийнхтэйгөө нэг харьцуулаад харчихаарай.
Ард иргэдийн маань ажил эрхлэлтийн байдал уналтад орж, эдийн засгийн салбаруудын өсөлт уруудаж байгааг аймгуудын өрсөлдөх чадварын үнэлгээнээс ч бас харж болно шүү.
Аймгийн төсөв улам бүр буурч 10 орчим хувьтай болоод байгаа нь Ховд нутгийн ирээдүй ямар болоод буйг бэлхнээ илтгэж байна.
Дэд бүтэцдээ анхаарч ус дулааны асуудлыг шийдвэрлэх, бизнес, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, зээлийн хүүг бууруулах, хог хаягдал, агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэж, татварын таатай нөхцөл бий болгох замаар тэнцвэртэй хөгжилрүү Ховдчуудтайгаа хамт алхах болно.
Ардчилсан намын зүгээс танилцуулж байгаа “Малчин өрх бүрийг бизнес эрхлэгч болгон хөгжүүлж тогтмол орлоготой, тохилог орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх “Чинээлэг малчин”, “Шинэ хөдөө”, “Шинэ сум” хөтөлбөрүүдийг би дэмжиж байгаа. Үнэндээ алслагдсан Ховд нутагтаа санан санан ирэх сайхан ч хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэр алдагдсаныг мэдэрч байх бас хэцүү. Тэнцвэргүй хөгжилийн өртөгийг багасгаж, алслагдсан нутгийнхаа айл өрх бүрд өсөлтийг мэдрүүлэхийн төлөө хамтдаа зүтгэе.
Би, байгалийн баялагийн үр өгөөжийг өрх бүрд өв тэгш хүртээх, баялагийн сангийн тухай хуулийг батлан хэрэгжүүлэхийн төлөө нэр дэвшиж байгаа. Намайг Ширнэнбаньдын Адьшаа гэдэг гэж өөрийгөө танилцуулах шаардлага надад гардаггүй. Харин тэнцвэртээ хөгжил, тэнцвэртэй өсөлтрүү Ховдчуудаа дагуулах Ховдын Адьшаа гэдгээр нь ярьж хэлж өгвөл сонгогч таньд талархах болно.
Хуульч Ширнэнбаньдын Адьшаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ