Д.Золжаргал: Иргэн бүр орлоготой, өрх бүр өсөлттэй байх боломжийг АН санал болгож байна

УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Н.Батбаяр,  Д.Золжаргал, П.Мөнхтулга нар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэдтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.


Уулзалтын үеэр иргэд ЖДҮ болон хувиараа бизнес эрхлэгчдийг дэмжих төрийн бодлого үгүйлэгдэж байгааг хэлж байна. Нэр дэвшигч Д.Золжаргал  хувиараа бизнес эрхлэх, ЖДҮ-ийг  дэмжих асуудлыг  Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тодорхой тусгагдсаныг хэлж  санал солилцсон юм.  Тэрбээр уулзалтын үеэр “Эдийн засаг өссөн гэж эрх  баригчид ярьж байгаа боловч өрхийн хаалгаар орохгүй байна. Иргэд цалингаараа, тэтгэвэр тэтгэмжээрээ, өрхийн орлогоороо хангалттай амьдрах боломжийг бүрдүүлэхээр Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө тусгасан. Иргэд маань цалинтай, орлоготой, өрх нь үйлдвэрлэгч, иргэд маань бизнесмэн байх нөхцөлийг Ардчилсан нам бүрдүүлж өгнө” гэв.


Ардчилсан намын Мөрийн хөтөлбөрт Ажлын байрыг нэмэгдүүлж, цалин орлогыг өсгөнө, эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүртээнэ хэмээн тусгасан байгаа билээ. Мөн олон улсад тэтгэлгээр сурах боломжийг олгож, залуусын ирээдүйн сурах боловсрох их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулахаар мөрийн хөтөлбөрөө боловсруулжээ. Тиймээс Архангай нутгийн зон олон Ардчилсан намаа дэмжинэ гэдгээ илэрхийлж байлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ