Улсын төсөв 1.6 их наяд төгрөгийн алдагдалтай гарав

Улсын төсөв 1.6 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан байна. Цар тахлаас үүдсэн хилийн хязгаарлалт, өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаатай холбоотой уул уурхайн экспортын орлого огцом буурсан саруудад төсвийн нөхцөл байдал огцом мууджээ. Тухайлбал, өнгөрсөн оны эхний таван сард төсөв 146.1 тэрбум төгрөгийн ашигтай гарч байв.


Төсвийн зарлага 4.9 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 30 орчим хувиар өсчээ. Үүнд урсгал зардал 27.3 хувиар, хөрөнгийн зардал 57.6 хувиар өссөн нь нөлөөлсөн байна. Нөгөө талд татварын орлого 15 орчим хувиар буурч, 3.1 их наяд төгрөг болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ