Үхрийн мах дунджаар 12 мянган төгрөгийн үнэтэй байна

Нийслэлийн статистикийн газрын мэдээгээр энэ сарын II долоо хоногт хонины ястай махны үнэ нэг кг нь дунджаар 10 мянга 393 төгрөг байна. 



Үхрийн ястай мах кг нь дунджаар 12 мянга 640 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх 7 хоногтой

харьцуулахад 260 төгрөгөөр буюу 2.1хувиар, үхрийн цул махны үнэ 168 төгрөгөөр буюу 1.1 хувиар тус тус өсжээ.



Ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу кг нь 10 мянга 800 төгрөг, харин “Саруул” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 15 мянга 500 төгрөг байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 164 төгрөгөөр (1.6 хувь), хонины цул махны үнэ 106 төгрөгөөр (1 хувь) тус тус өссөн байв.



Энэ 7 хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8500 төгрөгөөр, харин “Саруул” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 14 мянга 500 төгрөгөөр худалдаалж байна. Дашрамд мэдээлэхэд нөөцийн махны худалдаа долоодугаар сарын 1 хүртэл үргэлжилж байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ