Япон Улсын Засгийн газраас 1.2 тэрбум иенийн буцалтгүй тусламж үзүүлнэ

Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт коронавирусийн цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн буцалтгүй тусламжийн хүрээнд 1 тэрбум иен, “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд зориулж 249 сая иенийн буцалтгүй тусламжийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.


Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар буцалтгүй тусламжийн ноот бичгүүдэд гарын үсэг зурах эрхийг Гадаад харилцааны сайдад зөвшөөрлөө.


Ингэснээр буцалтгүй тусламжийн санхүүжилт орж ирэх нөхцөл бүрдэх аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ