Нарны туяа коронавирусийн халдвар авахад хэрхэн нөлөөлдөг вэ?

Оросын зарим нутагт халж, үүнтэй зэрэгцээд "COVID-19"-т сөргөөр нөлөөлдөг хэт ягаан туяа ихсэж байна. Оросын Эрүүл мэндийн яамны ерөнхий эпидемиологч Николай Брико халдвар авах шалтгаан буурдаг шалтгааныг ийнхүү тайлбарлажээ.


Түүний хэлснээр, нарны хурц гэрэл кальцийн солилцооны үйл явцад оролцож, хорт хавдраас хамгаалж, дархлааг сайируулдаг Д аминдэм ялгарахад дэм болдог байна.


Гэхдээ хэт ягаан туяа өвчин үүсгэгчид сөргөөр нөлөөлж, олон бичил биет, түүний дотор коронавирус уг нөлөөгөөр үхдэг аж. “Жишээ нь агаарыг ариутгах янз бүрийн багаж хэрэгслийн үйлчлэл үүнд үндэслэсэн юм” гэж Брико тодруулан тайлбарлажээ.


"Гэвч өвчний явц нь олон хүчин зүйлээс тухайлбал өвчин үүсгэгчийн тун болон макро организмын эсэргүүцэх ерөнхий чадвараас шалтгаалдаг" гэж мэргэжилтэн хэлсэн байна. Өвчин үүсгэгч халдварлах нь зун багасч болно гэж тэрээр дурджээ. ”Түүний идэвхжил буурч, хэт ягаан туяа вируст сөргөөр нөлөөлдөг юм” гэж Брико хэлсэн байна. Зургаадугаар сарын сүүлч гэхэд коронавирусийн байдал дээрдэнэ байх гэдэгт итгэж байгаагаа тэрээр илэрхийлжээ.


Москва хотын дарга Сергей Собянин телевизийн “Россия 24” сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо, хотод коронавирусийн халдвар авсан хүний тоо 3-4 дахин цөөрсөн ч эрсдэл хэвээр байгаа тухай ярьсан байна. “Вирус биднээс холдоогүй.   Тиймээс аюулгүйн зай барихын сацуу бээлий өмсөж, амны хаалт зүүх нь бидний амьдралын нэг хэсэг хэвээр байна” гэжээ.


Өмнө нь Мэрилендийн их сургуулийн анагаах ухааны факультетын эрдэмтэд коронавирус өргөн тархсан найман хотын цаг агаарын нөхцлийг "COVID-19"-ийн өвчлөл маш бага байсан 42 хоттой харьцуулснаар халдвар дэлхийн бүс нутгуудын цаг агаартай ямар холбоотойг харуулсан газрын зураг зохиосон байна. Төв Ази, Кавказ, Европын хэсэг, Их Британи, АНУ-ын зүүн хойд болон баруун хэсэг, Британийн Колумби хамгийн их эрсдэлтэй бүсэд байна гэсэн дүгнэлтийг мэргэжилтнүүд хийсэн байна.




Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ