Эрх баригч намын эргэн санах амлалтууд

2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд эрх баригч МАН ямар мөрийн хөтөлбөртэй орсон бэ. 2016 оны сонгуулийн дүнгээр 76 суудлын 65-ыг нь авч, илт олонхоороо дөрвөн жилийн хугацаанд төрийн эрхийг барьсан МАН-ын мөрийн хөтөлбөрийг эргэн сануулж байна. 


2016 онд МАН "Бид хамтдаа чадна" уриатайгаар сонгуульд оролцож байжээ. МАН-ын мөрийн хөтөлбөр нь:


  • Бид хамтдаа иргэдээ ядуурлаас аварч
  • Эдийн засгаа хямралаас гаргаж
  • Эх орноо өрнөөс салгаж
  • Төрийн дампуурлыг засаж
  • Тэгш журамт баян хүчирхэг Монголоо цогцлоож чадна хэмээн эхэлдэг.


Таны амьдралын үе шат бүрт зориулсан бодлогыг бид хэрэгжүүлнэ хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Үүнийг тодруулбал: 


ТАНЫ ХҮҮХДЭД ЗОРИУЛЖ: 

  • Бид таны хүүхдийг төрөхөд цэцэрлэг, сургуульд ороход боловсрол, эрүүл мэндийн хамгийн чанартай үйлчилгээг үзүүлнэ.
  • Бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулна.
  • Бүх хүүхдэд “Хүүхдийн мөнгө”-ийг ялгаварлалгүй   олгоно.
  • "Үндэсний тэтгэлэг"- ийг нийт оюутнуудад ялгаваргүй олгоно.
  • Олимпийн төрлийн спортуудыг ЕБС-иудын хичээлийн хөтөлбөрт оруулна. 
  • Сурагчдыг нийтийн тээврээр төлбөргүй зорчуулдаг болгоно.
  • Малчны хүүхдэд 6-8 настайдаа сонголттойгоор сургуульд элсэх боломж олгоно.


ТАНЫ ГЭР БҮЛД ЗОРИУЛЖ: 

  • Гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлж, гэр бүл салалт, хүчирхийллийг бууруулна. 
  • Өрх толгойлсон эцэг, эх, орлого багатай өрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ тусгайлан дэмжинэ. 
  • "Цалинтай ээж" хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг цалингийн 75 хувиар биш, 100 хувиар тооцдог болгоно.
  • Хүүхэд төрүүлэн өсгөх бүрт ээжүүдийн ажилласан жилийг 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцож, "Одонтой ээжүүд"-ийн тэтгэмжийг нэмэгдүүлнэ. 


ТАНЫГ АЖИЛ, ОРЛОГОТОЙ БАЙХАД ЗОРИУЛЖ:

  • Өрийн дарамтыг бууруулж, эдийн засгаа сэргээн босгоно.
  • Тусгай зөвшөөрлийн тоог гурав дахин цөөрүүлнэ. 
  • Аймаг бүрт үйлдвэр байгуулна.
  • Бид татвар нэмэхгүй.
  • Эдийн засгийн хямралын өртгийг иргэдээр төлүүлэхгүй.
  • Цалин, урамшууллыг өсгөж, өрхийн сарын дундаж орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ.
  • Хямралын үеийн хүү торгууль, зээлийн нөхцөлийг хөнгөвчлөх, хугацааг хойшлуулах, найдваргүй зээлдэгчийн жагсаалтаас хасч, төрөөс авч чадахгүй байгаа ажлын хөлсийг олгох арга хэмжээг авна.
  • Бизнес дэх төрийн оролцоо, дарамт, шахалтыг багасгана.


ТАНЫГ АЯ ТУХТАЙ АМЬДРАХАД ЗОРИУЛЖ: 

  • Нийслэл, аймгийн төвүүдийн хот байгуулалт, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үе шаттай хэрэгжүүлнэ.
  • Улаанбаатар хотын дүүрэг бүрт цэцэрлэгт хүрээлэн, хиймэл нуур, усан байгууламжуудыг барина.
  • Автомашингүй гудамж байгуулна.
  • Төв суурин газрын агаарын бохирдлыг бууруулахын тулд "Эко хот" хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Бүх эмнэлгийн үзлэгийн цаг, дугаарыг гэрээсээ захиалдаг системтэй болгоно.


АХМАД ҮЕИЙНХЭНД ЗОРИУЛЖ: 

  • Тэтгэврийн насыг нэмэхгүй, нийгмийн даатгалын шимтгэлийг өсгөхгүй. 
  • Шударга халамжийн систем тогтооно. 
  • Тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай нэмнэ. 
  • Ахмадуудаа тэтгэврийн зээлийн өрөнд оруулж байгаа бодлогыг өөрчилж, тэтгэврийн зээлийн хүүг 10 хувь болгон бууруулна. 
  • Ахмадуудын мэдлэг, туршлагыг залуу үеийнхэнд өвлүүлэх зорилгоор "ахмад зөвлөх" ажиллуулж, "Ач санах" хуулийг батлан хэрэгжүүлнэ.
  • Хүн амынхаа дундаж наслалтыг нэмэгдүүлнэ.
  • Ахмад настанд зориулсан эмнэлгийн үйлчилгээ, асаргаа, сувилгааг өргөжүүлнэ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ