Оросод коронавирусийн тохиолдол хагас сая давлаа
Дэлхий даяар хаа сайгүй дэлгэрч буй коронавирусийн халдвар Оросод ч тархсаар.Хойд хөршид сүүлийн нэг өдөр 84 бүс нутагт коронавирусийн 8,779 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.Тэдний 36,8 хувьд өвчний шинж тэмдэг илрээгүй байсан аж.Мөн өчигдөр 174 хүн хорвоог орхиж,8,367 хүн бүрэн эдгэжээ.Москвад хамгийн олон буюу 1,436 хүнд халдварласан ба өвчитний тоо Москва мужид 724,Свердловск мужид 312,Санкт-Петербург,Нижнегород мужид тус бүр 303-аар нэмэгдлээ.Одоогоор хойд хөршийн 85 бүс нутагт коронавирусийн 502,436 тохиолдол бүртгэгдсэнээс 6,532 нь нас барж,261,150 нь эдгээд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ