Хан-Уулчууд өрхийн санхүүг дэмжих АН-ын мөрийн хөтөлбөрийг дэмжиж байна
УИХ-ын 29 дүгээр тойрог Хан-Уул дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Түвшин, Т.Энхсайхан, Ч.Өнөрбаяр нар иргэдтэй уулзан, мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна. Нисэх, Яармаг, Өлзийт, Шувуу фабрик, Био комбинат, 19 дүгээр хороолол, 120 мянгат, 11, 15, 17, 18, 19 дүгээр хорооны иргэдтэй уулзлаа.
Нэр дэвшигч Б.Түвшин өрхийн санхүүг дэмжихийн тулд жижиг дунд үйлдвэрийг дэмжих банкны менежментийг сайруулах нь чухал болохыг онцолж байна. Ингэж байж нийгмийн олонхийг авч явдаг дундаж давхаргыг дэмжих боломжтой. Мөн төр өөрөө бүгдийг хийж, бизнесийн өрсөлдөгч болох биш, зохицуулалт хийдэг байх, үр ашигтай бүтээмжтэй ажиллах санхүүгийн менежментийг хийх нь чухал болохыг дурдсан юм.
Харин нэр дэвшигч Ч.Өнөрбаяр олон нийтийн эрх ашгийн төлөө хуулийн төслүүд дээр ажиллаж байсан туршлагатайн хувьд Монгол Улсын хууль тогтоох байгууллагад хуулийг олон нийтийн эрх ашгийн төлөө батлуулахын төлөө ажиллахаа илэрхийлэв.
Нэр дэвшигч Т.Энхсайханы тухайд төрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа, авлига, шударга бус бүхэнтэй тэмцэж, иргэнд ээлтэй хуулийн засаглалыг бэхжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлж байлаа.
Өрхийн санхүүг дэмжих, хуулийн засаглалыг бэхжүүлэх АН-ын нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг дэмжиж иргэд, саналаа хэлж байна.
“Ковид-19” цар тахлаас үүдэн, эдийн засгийн үзүүлэлтүүд уруудаж, ажилгүйдэл ихэсч хүмүүсийн орлого буурч, ипотекийн зээлийн төлбөр өссөн, хүндрэлд ороод байна. Сонгуулийн дараа эдийн засгийн байдал улам хүндрэхээр байгаа. Тиймээс ч АН эдийн засгийн оновчтой бодлогыг иргэдэд санал болгож байна.
Хот төлөвлөлтийг нээлттэй болгож, дэд бүтцийн эрэмбийг бий болгох, Яармагт инженерийн дэд бүтцийг тэлэх, сургууль цэцэрлэгийг лоббидож биш, хүүхдийн тоонд загварчилж, нэмэгдүүлэх бодлогын шийдвэрүүдийг гаргахын төлөө ажиллахаа илэрхийлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ