Н.Номтойбаярыг үргэлжлүүлэн цагдан хорихоор боллоо
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхт Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хурлаар Н.Номтойбаярыг цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээлээ.
Энэ үеэр Н.Номтойбаяр "Үндэслэлгүй шийдвэрээр цагдан хоригдож байгаа ч Хан-Уул дүүрэгт албан ёсоор нэр дэвшиж буй хэвээр шүү гэдгийг сонгогчдод дамжуулж өгөөрэй" гэснийг түүний өмгөөлөгч хэллээ. Мөн тэрээр "Иргэд хүчтэй" гэж хэлсэн гэдгийг онцоллоо.
Түүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн боловч УИХ-ын гишүүн хэвээр юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ