Сонгуулийн хууль зөрчсөн нэр дэвшигчдийн асуудлаар СЕХ-нд шаардлага хүргүүллээ

УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа эхлээд дундаа орж байна. Сонгуулийн сурталчилгааны явцад зарим нам эвслүүдийн нэр дэвшигчид хэт том сурталчилгааны самбар байршуулах, амлалт авах зэргээр Сонгуулийн хууль зөрчих асуудал гардаг боллоо. Тиймээс Ардчилсан намаас СЕХ болон хууль хяналтын байгууллагад гомдол гаргаж, заримыг нь шийдүүлээд байна.


Тухайлбал, Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргаад байна. МАН-аас нэр дэвшигч Т.Аюурсайхан, М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар нар хууль зөрчсөн сурталчилгааны самбаруудыг байршуулж байна. Сонгуулийн хуульд сурталчилгааны самбар хоёр хэвлэлийн хуудас буюу 1МКВ-аас томгүй байх хуулийн зохицуулалттай. Уг нь эдгээр хүмүүс хуулийн хүрээнд Ардчилсан намаас Сонгуулийн хууль зөрчиж буй нэр дэвшигчдийн талаар СЕХ-нд шаардлага хүргүүлсэн асуудлаар хуульч Н.Ариунболд өнөөдөр \2020.06.11\ мэдээлэл хийлээ.


Уг нь эдгээр хүмүүс хуулийн хүрээнд шударгаар, тэгш байдлаар өрсөлдөх учиртай. Гэтэл зарим хүмүүс УИХ-ын гишүүн гээд эсвэл эрх мэдлээрээ түрүү барьдаг юм уу хууль зөрчих хандлага их байна. Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас хариу мэдэгдэх хуудас ирсэн. Хариу мэдэгдэлд “Т.Аюурсайхан, М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар нар хууль зөрчсөн нь тогтоогдлоо. Гэхдээ торгуулийн арга хэмжээ авах хуулийн заалт байхгүй учир торгож чадахгүй байна” гэсэн хариу ирүүлсэн.


Ийнхүү Сонгуулийн хууль зөрчсөн нь тогтоогдсон бол тухайн этгээдүүдийг нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасаж, энэ талаар олон нийтэд мэдээлэх ёстой  гэсэн хуулийн заалттай. Тиймээс СЕХ-нд гомдол гаргаад байгаа. Харамсалтай нь одоог болтол асуудлыг шийдээгүй байна. Мөн Энэ удаагийн сонгууль коронавирусын үеийн журмын дагуу зохион байгуулагдана. Энэ журмаар сонгуулийн санал хураах үйл ажиллагааг зохион байгуулахаар нэг хүн ойролцоогоор 5-8 минут орчим зарцуулагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, нэг хэсэг дээр 800-900  хүн санал өгөхөөр л байгаа. Тиймээс Ардчилсан намын зүгээс санал авах журмын асуудлаар СЕХ-нд шаардлага хүргүүлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ