Шведийн ерөнхий сайдын аллагыг 34 жилийн дараа илрүүллээ

    "Ерөнхий сайд Улоф Пальмаг хөнөөсөн хэргийг 34 жилийн дараа илрүүллээ"гэж Шведийн прокурор Кристер Петерссон мэдэгдэв.Уг аллагыг дизайнер Стиг Энгстрём үйлдсэнийг прокурорын газраас хөдөлшгүй баримтаар тогтоосон ба К.Петерссон "Гэмт хэрэгтэн одоо амьд бус тул ямар ч ял төлөвлөж чадахгүй"гэж онцоллоо.Мөн дээрх шалтгаанаар хэргийг хаажээ.Мөрдлөгийн явцад аллага үйлдсэн зэвсгийг олоогүйгээс гадна хэргийн газраас олдсон сумыг ямар бууныхыг нь тогтоож чадсангүй.Тухайн үед гэрчийн мэдүүлэг У.Пальмаг С.Экстрём алсан гэж сэжиглэх үндэслэл болсон ба цагдаа нар түүнийг байцаахад дизайнер эр тэр өдөр хаана юу хийж байснаа тодорхой хэлж чадаагүй аж.Тэрээр 2000 онд амиа хорложээ.Шведийн Социал демократ намын лидер,ерөнхий сайд Улоф Пальма 1986 оны хоёрдугаар сарын 28-нд Стокгольмд эхнэртэйгээ хамгаалагчгүйгээр кино үзээд харихдаа буудуулж,амиа алдсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ