Далай лам “Inner World” нэртэй цомог гаргана
Далай лам хөгжмийн анхны “Inner World” цомгоо долоодугаар сарын эхээр гаргах гэж байгаа аж. Цомгийн эхний Compassion трекийг одоо сонсож болох юм. Цомгийг Inner World инстаграмм хуудсанд товч танилцуулсан байна.
“Inner World” цомог нь хөгжмийн аянд XIV Далай ламын уншсан тарни, сургаалын эмхэтгэл байх юм. Цомог дээрхийн гэгээний 85 насны ойн өдөр буюу долоодугаар сарын 6-нд гарах аж. “Inner World” цомгийн хөгжмийг Британи-Энэтхэг гаралтай ситар хөгжимчин Анушка Шанкар зохиосон байна. Тэрээр дуучин Нора Жонсын үеэл дүү, хөгжмийн зохиолч Рави Шанкарын охин юм. Шинэ Зеландын хоёр хөгжимчин Жуннель болон Абрахам Кунин ийм цомог гаргах санааг анх дэвшүүлжээ.
“Inner World” цомгийг бичихэд нийтдээ 30 гаруй хөгжмийн зэмсэг тоглосон байна. Таван жилийн турш ажиллаж байж гаргасан цомогт 11 трек орох гэнэ. "Хөгжмөөр дамжуулан буддын үзэл санааг олон хүнд хүргэж болох учир цомог гаргахаар шийдвэрлэсэн юм" гэж Далай лам ярьжээ.
2015 онд Далай лам Гластонберигийн хөгжмийн наадамд оролцож, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлын тухай ярьж байсан юм.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ