О.Магнай: Халз мэтгэлцээнд эрх баригчид ирсэнгүй

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд 28-р тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшигч О.Магнай тус тойрогт МАН-аас нэр дэвшигчдийг лхагва гарагт буюу өнөөдөр Хархорин зах дээр 12:00 цагаас мэтгэлцэхийг урьсан байсан. 


Тэгвэл МАН-аас нэр дэвшигчид мэтгэлцээнд ирээгүй талаар АН-ын нарийн бичгийн дарга, 28-р тойрогт нэр дэвшигч О.Магнай өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ. Тэрбээр "Шинэ эвсэл"-ээс нэр дэвшигчидтэй хамт авхуулсан зургаа өөрийн цахим хуудаснаа нийтэлж, эрх баригчид ирсэнгүй хэмээн бичжээ. 


Тус тойрогт МАН-аас УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Н.Учрал болон нэр дэвшигч П.Анужин нар нэр дэвшиж байгаа юм. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ