"Хуультай Монгол"-ын төлөөх Ч.Өнөрбаяр гэж хэн бэ?

Шударга ёс, зарчим хуулийн хэрэгжилтийг нэхэж улстөрчдөд хатуухан сануулга, шаардлагыг өгчихдөг хуульч Ч.Өнөрбаяр Хан-Уул дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа билээ.


Тэрбээр төрийн бүхий л яамд, тамгын газрууд төсвийн зарцуулалтаа ил тод тайлагнах Шилэн дансны хууль гэх мэт нийтдээ 23 хуулийн төслийг УИХ-аар батлуулж байсан туршлагатай. Төрийн албанд ажилласан, нэр цэвэр, боловсрол өндөртэй Монголын улс төрд шинэ хүч болж орж буй лидерийн нэг юм.


Ч.Өнөрбаяр нь МУИС-д багш, дэлхийн алдартай Оксфордын их сургуульд зочин профессороор уригдан ажиллаж байсан. Ч.Өнөрбаяр нь олон жилийн өмнөөс “Эрх зүйт ёс” санг өөрийн санаачилгаар үүсгэн байгуулж, Монголын залуустаа дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад хэрэглэгддэг дэлхийн сонгодог бүтээл, хууль эрх зүйн номыг орчуулан хүргэх ажлыг явуулсаар байгаа билээ.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ