Цагдаа нар саатуулагдсан хүмүүсийн амьсгалыг боохыг хориглов
Цагдаа нарт саатуулагдсанаар Жорж Флойд амь насаа алдсаны дараа эсэргүүцлийн ажиллагаа өрнөж буй нөхцөлд хэд хэдэн шинэчлэл хийх гэж буй талаар Вашингтон хотын цагдаагийн газар мэдэгджээ. Ройтерс агентлаг ингэж мэдээлсэн байна.
Шинэ журмын дагуу цагдаа нарыг амьсгал боогдуулах арга хэрэглэхийг хориглож байгаа бөгөөд ингэх нь саатуулагдсан хүмүүст шууд аюул учруулдаг аж. Үүнээс гадна сэжигтэн нас барсан юмуу хүч хэрэглэсэнтэй холбоотой будлианы дараа цагдаагийн газар хэрэгт холбогдсон офицерийнн нэрийг зарлаж, биед нь байдаг камерын бичлэгийг үзүүлэх үүрэгтэй болж байна. Цагдаа нар зэвсэг хэрэглэх журмыг ч бас чангатгажээ.
Флойдыг амь үрэгдсэнээс болоод тус оронд эмх замбараагүй явдал үргэлжилж байгаа нөхцөлд Америкийн цагдаагийн байгууллагад шинэчлэл хийхээр Нью-Йорк хотын дарга Билл де Блазио өмнө нь амласан юм. Түүний хэлснээр, цагдаагийн байгууллагын санхүүжүүлэлтийн нэг хэсгийг залуусын дунд зохиох ажилд зарцуулахаар төлөвлөж байгаа аж.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ