Шинж тэмдэггүй тээгчдээс коронавирусийн халдвар "авахгүй"
Коронавирусийн халдвар авсан шинж тэмдэггүй тээгчид бусад хүнд халдвар тараах нь туйлын ховор байдаг аж. ДЭМБ-ын шинжээч Мария Ван Керкховын хэлснийг иш татан “BBC” ингэж мэдээлжээ.
Өвчний шинж тэмдэггүй халдвар авсан хүмүүсээс вирус эрүүл хүмүүст халдварлаж болох юм гэдэгт эрдэмтэд эргэлзэж буй тухай эпидемиологч ярьсан байна. Харин илэрхий шинж тэмдэг бүхий өвчтөнүүд л хамгийн их халдвар тараадаг гэж тэрээр хэлжээ.
Мэргэжилтэн халдвар авсан хүмүүсийн хавьтлыг ажиглах систем бүхий хэд хэдэн орноос авсан ДЭМБ-ын мэдээллийг иш татсан байна.
Олон шинжээч Ван Керкховын нотолгоонд эргэлзэж буйгаа илэрхийлж байгаа юм. Учир нь тэрээр өөрийн дүгнэлтийг үндэс болгосон статистикийн дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулаагүй байна. Иймэрхүү мэдэгдэл нь өвчний тархалттай тэмцэхэд сөргөөр нөлөөлж, хязгаарлалтын арга хэмжээг цагаасаа эрт сулруулахад хүргэж болох гэж гэдгийг шинжээчид онцолжээ.
"Коронавирус яваандаа хувьсан өөрчлөгдөж, илүү аюултай болно" гэсэн түгээмэл нотолгоог Ван Керкхов өмнө нь няцааж байсан юм. Вирус ханиад томуу зэрэг төстэй өвчнүүдийн хүрээнд л өөрчлөгддөг гэж хэлсэн байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ