Залуус ардчиллыг дэмжиж байна

УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрог Архангай аймагт нэр дэвшигчид сумдын  иргэд, сонгогчидтой хийх уулзалтаа амжилттай үргэлжлүүлж байна. Д.Золжаргал, Т.Мөнхтулга, Н.Батбаяр нар Архангай аймгийн  Цэнхэр, Чулуут сумдад ажиллалаа.


Уулзалтын үеэр оюутан залуусын хамгийн их тулгамдсан асуудал болох сургалтын төлбөрийн гэнэтийн нэмэгдлээс хамгаалах тухай Мөрийн хөтөлбөрт тусгагдсаныг залуус олзуурхан онцолж байна. Мөн олон улсад тэтгэлгээр сурах боломжийг олгож, залуусын ирээдүйн сурах боловсрох их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байна гэв.


Ардчилсан нам “Монгол өрх-Хөгжлийн бодлого 2020” мөрийн хөтөлбөрөө боловсруулж, чиглэсэн эзэн биегүй хуурай амлалт бус  хүн  бүрд орлого, өрх бүрд өсөлт уриатайгаар оролцож байна. Уулзалтын үеэр Ардчилсан намаас нэр дэвшигч Д.Золжаргал “Улсын эдийн засаг өрхийн эдийн засгаас өсөж, дэвжих жамтай. Хүн ардынхаа амжиргааны өсөлт, эдийн засгийн дэвшлийн үр дүнг бид ирэх дөрвөн жилээр төдийгүй ирээдүйн 10 жилээр харж төлөвлөлөө. Хүн бүр нь орлоготой, өрх бүр нь өсөлт дэвшилттэй байх сайхан цагийг хамтдаа бүтээцгээе” гэсэн юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ