Ерөнхий сайд Хөвсгөл аймагт ажиллав

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй багийн нөхдөө дэмжихээр өчигдөр /2020.06.08/ Хөвсгөл аймагт ажиллалаа. МАН УИХ-ын сонгуулийн 17-р тойрог Хөвсгөл аймагт УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Л.Мөнхбаатар нарыг дэвшүүлсэн юм.


МАН-ын дарга У.Хүрэлсүх энэ удаагийн сонгуульд багаа бүрдүүлэхдээ ёс зүйтэй, мэдлэг боловсролтой, төрийн ажлын туршлагатай байх гэсэн гурван үндсэн шалгуурыг тавьжээ. Энэ шалгуурыг бүрэн хангасан хүн бол Л.Энх-Амгалан гэж тэрээр тодотгосон. Мөн “УИХ-д хоймор нутгийн иргэдийг найман жил төлөөлөхдөө НББСШУ-ны Байнгын хороог тэргүүлж, УИХ-ын дэд дарга хүртлээ өссөн ирээдүйтэй улстөрч” хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо. Эхлүүлсэн ажлаа дуусгахад иргэдийн сонголт чухал тул МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжихийг уриалсан юм.


Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй уулзах уулзалтад Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Чингүнжавын талбайд таван мянга гаруй хүн цугласан байлаа. Шударга ёсны төлөөх тэмцлийг бүх салбарт үргэлжлүүлэн хийж байгаа бөгөөд шүүх шүүгчээ ялласан тохиолдлыг жишээ болгон уулзалтын үеэр хэллээ.


Ирэх дөрвөн жилд эдийн засгийн чадамжаа сайжруулж, баялагтаа эзэн байж боломжийг бүх хүнд тэгш олгон,иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэхийн төлөө хичээн ажиллахаа илэрхийлээд УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжихийг уриалсан юм.



























СЭТГЭГДЭЛ БИЧИХ