"Чинээлэг малчин" хөтөлбөр өсөлтийг хөдөөгийн өрхөд хүргэнэ
УИХ-ын сонгуулийн 6 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Л.Одсэр, Б.Наранхүү нар уулзалтаа Дундговь аймгийн Луус, Хулд сумдад үргэлжлүүллээ. “Чинээлэг малчин” хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлж, бэлчээр нутгаа хамгаалах талаар Дундговь аймгийн малчид Ардчилсан намаас нэр дэвшигч Л.Одсэрээс асууж байна.
Сүүлийн 30 жилд малчид руу чиглэсэн төрийн бодлого хэрэгжсэнгүй. Тиймээс ч малчин өрх бүр хэрэгжүүлэх боломжтой, амьдралд ойрхон“Чинээлэг малчин” хөтөлбөрийг санаачлан боловсруулсан Л.Одсэрд малчид талархаж байна.
Дундговь аймгийн Луус сум бол “Чинээлэг малчин” хөтөлбөрийг санаачлагч Л.Одсэрийн аавынх нь нутаг. Нутгийн хүү ирж, сум орон нутагтаа хэрэгтэй хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж байгаад Луусынхан талархаж байгаагаа илэрхийлсэн юм.
“Чинээлэг малчин” хөтөлбөрийг санаачлагч Л.Одсэр нь иргэд, сонгогчидтой уулзахдаа өсөлтийг өрх бүрд хүргэх намынхаа мөрийн хөтөлбөрийнхөө талаар танилцуулж, хөдөөгийн малчдын амьдралд өсөлтийг хэрхэн хүргэх талаар ярилцаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ