Эрдэнэтийнхэн "Өсөлтийг өрх бүрд хүргэх" багийг дэмжинэ
УИХ-ын 20 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Орхон аймгийн Ардчилсан намын дарга Ц.Батхуяг, УИХ дахь АН-ын бүлгийн хуулийн бодлогын зөвлөх Д.Оросоо нар Орхон аймгийн Жаргалант суманд ажиллалаа.
Жаргалант сумын иргэд, сонгогчид өсөлтийг өрх бүрд хүргэх зорилготой Ардчилсан намын нэр дэвшигчдийг дэмжихээ илэрхийлсэн юм. Жаргалант сумын хувьд Орхон аймгийн хөдөөгийн ганц сум бөгөөд сумын иргэдийн дийлэнх нь мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг. Өмнө нь тус тойргоос УИХ-д сонгогдсон О.Содбилэг гишүүн сумын иргэд рүү чиглэсэн ганц ч ажил хийгээгүй гэдгийг сонгогчид хэлж байна.
Тэдний хувьд энэ удаагийн сонголт маш чухал гэдгийг онцлоод, хариуцлагатай хандах хэрэгтэйг ч хэлж байлаа. МАН өнгөрсөн дөрвөн жилд УИХ-д 65-уулаа засагласан ч ард түмний амьдрал сайжирсангүй. Харин иргэд энэ удаагийн сонгуулиар өмнөх алдаагаа давтахгүй гэдгээ хэлээд, “Ардчиллаа хамгаалж Монголоо гэрэлтүүлэх” сонголт хийнэ гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ