БНАСАУ: Өмнөд Солонгосын эрх баригчидтай ямар ч асуудал хэлэлцэхгүй

"БНАСАУ Өмнөд Солонгосын эрх баригчидтай цаашид ямар ч асуудал хэлэлцэхгүй. Өмнөдтэй холбосон холбооны бүх шугамыг тасална" гэж Хойд Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлжээ.


Өмнөд Солонгосын эрх баригчид “Солонгос хоорондын харилцааны цаашдын өрнөлд цэг хатгалаа” хэмээн мэдээнд дурдсан байна. “Цаг өнгөрөх тусам зөвхөн урам хугалж байгаа Өмнөд Солонгосын эрх баригчидтай хэлэлцээний ширээний ард суух арга алга гэсэн дүгнэлтэд хүрлээ” гэж агентлагийн мэдээнд өгүүлжээ.


Ийнхүү мэдэгдэл ёсоор зургаадугаар сарын 9-ний 12 цагаас БНАСАУ Өмнөд Солонгостой холбодог холбооны бүх шугамыг бүрэн таслах аж. 




Б.Атар

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ