Д.Цэндсүрэн: Гэрэлт ирээдүйн төлөөх авлигагүй нийгмийг бий болгохын хамтдаа хичээх ёстой

2020 оны УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойрогт Д.Цэндсүрэн, О.Цогтгэрэл, С.Жавхлан нарын хамт нэр дэвшиж байна.


Нэр дэвшигч Д.Цэндсүрэн аймгийнхаа Засаг даргаар ажиллаж байхдаа хүүхэд, багачуудын эрүүл мэнд, боловсролыг дэмжиж, багш нартайгаа хамтран “Авьяас”, “Ном”, “Бяцхан санхүүч” хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлжээ. Мөн  эмч нартайгаа хамтран “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” зэрэг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж 19 мянган хүүхдийг хамруулжээ. Үүний зэрэгцээ  “Эрүүл Элэг” хөтөлбөрийг “Оном” сантай хамтран хэрэгжүүлж, 16 мянган иргэнийг хамруулсан юм.  Түүнчлэн Увс аймагт “Гудамж” төслийг амжилттай  хэрэгжүүлж, Улаанбаатар хоттой холбогдох 135 км авто зам тавиулсан зэрэг нутаг орондоо хийсэн ажил, хэлэх үгтэй нэгэн аж.


Түүнчлэн 2013 онд Увс аймгийн бүх шатны төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын батлагдсан жилийн төсөв, түүний гүйцэтгэлийг олон нийтэд нээлттэй болгох зорилгоор  “Шилэн халаас” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн байна. Энэхүү хөтөлбөрт үндэслэн “Шилэн дансны тухай” хуулийг 2014 онд УИХ батлан, одоо ч орон даяар хэрэгжүүлж байна. Мөн дээр дурдсан “Эрүүл Элэг” хөтөлбөр “Элэг бүтэн Монгол” нэртэй үндэсний хэмжээний хөтөлбөр болон хэрэгжсэн  байна.


Д.Цэндсүрэн эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлж, Ховд-Увс, Улаангом-Баруунтуруун чиглэлийн хатуу хучилттай авто зам барих ажлыг тууштай дэмжиж, хөдөөгийн малчин өрхүүдийнхээ орлогыг нэмэгдүүлэх зорилготой “Чинээлэг малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорьж байна. Малчид  мах,  ноос ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрлэлийг орон нутагтаа өргөжүүлж, өсөлтийг өрх бүрд хүргэхээр зорьж байна.


Түүний ард олноо төлөөлөн УИХ-ын сонгуульд нэр дэвших бас нэг шалтгаан бол хүүхэд залуусын гэрэлт ирээдүйн төлөө зүтгэж, шударга төртэй, авлигагүй, айдасгүй нийгмийг цогцлоохын тулд улс төрийн намуудыг сум, орон нутагт гишүүнчлэлгүй болгох юм.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ